Өнгөрсөн Пүрэв гарагт шинжлэх ухааны багийнхан таталцлын орны долгион оршдог тухай Эйнштейний таамаглалыг баталснаа зарлажээ. Уг гайхалтай нээлт нь хүн төрөлхтөнд орчлон ертөнцийг таньж мэдэх шинэ арга замыг өгнө гэдэгт шинжээчид итгэлтэй байна. Түүнчлэн Физикийн шинжлэх ухаанд Нобелийн хүндтэй шагналыг хүртэх найдварыг төрүүлээд байгаа аж.
Энэхүү нээлттэй холбоотой зарим сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
1. Анх 100 жилийн өмнө Альберт Эйнштейн таталцлын орны долгион оршдог гэсэн таамаглалыг дэвшүүлж байжээ. Түүний энэ онолыг батлахад техник технологийн хувьд урт удаан хугацаа шаардагдсан.
2. Таталцлын орны долгион нь хэдэн тэрбум гэрлийн жилийн цаадах хоёр хар нүхний мөргөлдөөнөөр үүссэн ба энэ долгионыг анх удаа илрүүлэхэд хүргэсэн байна. Хоёр нүхний нэг нь 29, нөгөө нь 36 нарны масстай тэнцэнэ. Нүх тус бүр 50 километр диаметртэй аж.
3. Уг долгион нь сансар огторгуйн орон зайд бага хэмжээтэйгээр тэлж эсвэл багасдаг байна. Харин ус төрөгчийн атомаас нэг сая дахин бага гажилтыг илрүүлж чадах “LIGO” байгууламж (доорх зураг) бүтээсэн нь уг долгионыг илрүүлсэн байна.
4. Хоёр хар нүхний мөргөлдөөний үр дүнд орчлон ертөнц дээрхи бүх одноос гарах эрчим хүчнээс 50 дахин илүү эрчим хүч үүссэн байна.
5. Гэхдээ уг мөргөлдөөний үр дүнд л энэ таталцын орны долгион үүссэн гэсэн үг биш. Нар болон дэлхийн тусламжтайгаар уг долгион цацардаг байх нь. Гэхдээ хоёр нүх мөргөлдсөнөөс үүссэн долгионоос 100 тэрбум дахин бага эрчим хүчтэй аж. Тиймээс үүнийг одоогийн техник технологиор илрүүлэх боломжгүй байсан юм.
6. Түүнчлэн шинжээчид 15 минут тутамд орчлон ертөнцөд хаа нэгтээ нүхнүүд мөргөлддөг болохыг баталжээ. Тиймээс одооноос эхэлж маш олон таталцлын орны долгионыг илрүүлнэ гэсэн үг юм.
7. Энэхүү шинэ нээлт үүгээр зогсоод дуусахгүй. Бидний сансар огторгуйн талаарх өмнө нь хэзээ ч мэдэж байгаагүй олон шинэ цонхыг нээж өгөх нь дамжиггүй юм.
Таталцлын орны долгион оршдог тухай таамаглал батлагджээ
Reviewed by Unknown
on
2:25:00 AM
Rating:
No comments: